huuli-nemelt
Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвтотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2001-11-30, Улаанбаатар01-n-57
Автотээврийн тухай хуулийн 15.4 дэх хэсгийн аймаг гэсний дараа нийслэл, гэж нэмсүгэй.
15.5 дахь хэсэг:
2/¶15.5. Тусгай зөвшөөөрөл олгох эрх бүхий байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг магадлан шалгасны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгоно:
15.5.3 дахь заалт:
¶15.5.3. тухайн ажил үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл.
Авто тээврийн тухай хуулийн 6.1.3 дахь заалтын тусгай зөвшөөрөл олгох журам боловсруулж, батлуулах гэснийг хассугай.
Автотээврийн тухай хуулийн 6.2 дахь хэсэг, 15.5.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.