Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2001 › Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2001-12-27, Улаанбаатар01-N-68

1 дугаар зүйл.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн Улсын аюулгүй байдлыг хангах тухай хууль гэснийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Улсын аюулгүй байдлыг хангах байгууллага гэснийг Тагнуулын байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.