huuli-nemelt
Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2001-12-27, Улаанбаатар01-N-68
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн Улсын аюулгүй байдлыг хангах тухай хууль гэснийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Улсын аюулгүй байдлыг хангах байгууллага гэснийг Тагнуулын байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.