Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2002-11-07, Улаанбаатар02-ne-104

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг нэмсүгэй: 1/ 39 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

6.

Лиценз эзэмшигч нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Үндэсний татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 20-ны дотор Үндэсний татварын албанд тушаана.