huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2002-11-07, Улаанбаатар02-ne-104
Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг нэмсүгэй: 1/ 39 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
¶6. Лиценз эзэмшигч нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Үндэсний татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 20-ны дотор Үндэсний татварын албанд тушаана.