Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-11-28, Улаанбаатар02-ne-119

1 дугаар зүйл.

Ургамал хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10 дугаар зүйл.Ургамал, түүний гаралтай түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх
10.1.

Ургамал түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.