huuli-nemelt
Ургамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУргамал Хамгааллын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-11-28, Улаанбаатар02-ne-119
Ургамал хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶10 дугаар зүйл.Ургамал, түүний гаралтай түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх ¶10.1. Ургамал түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
Энэ хуулийг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.