Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-10, Улаанбаатар02-n-89

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 20.4-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.4.

Автотээврийн хяналт, шалгалтын мэргэжлийн төв, орон нутгийн хяналтын байгууллагын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.

2 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 20.7-ийн улсын байцаагчийг авто тээврийн хяналтын улсын ерөнхий байцаагчтай зөвшилцсөний үндсэн дээр тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. гэснийг улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу олгоно. гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 6.1.6, 20.3, 20.5-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.