huuli-nemelt
Автотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвтотээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-10, Улаанбаатар02-n-89
Автотээврийн тухай хуулийн 20.4-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶20.4. Автотээврийн хяналт, шалгалтын мэргэжлийн төв, орон нутгийн хяналтын байгууллагын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.
Автотээврийн тухай хуулийн 20.7-ийн улсын байцаагчийг авто тээврийн хяналтын улсын ерөнхий байцаагчтай зөвшилцсөний үндсэн дээр тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. гэснийг улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу олгоно. гэж өөрчилсүгэй.
Автотээврийн тухай хуулийн 6.1.6, 20.3, 20.5-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.