huuli-nemelt
Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-10, Улаанбаатар02-n-96
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Монгол Улсын гэсний дараа Ерөнхий сайд буюу гэж нэмсүгэй.
21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр: 2. Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх төв болон орон нутгийн байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор холбогдох сайд олгоно. Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хяналтын төв байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч тус тус олгоно.
2/21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: 4. Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.