Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн Хяналт Шалгалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-10, Улаанбаатар02-n-96

1 дугаар зүйл.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Монгол Улсын гэсний дараа Ерөнхий сайд буюу гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр: 2. Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх төв болон орон нутгийн байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор холбогдох сайд олгоно. Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хяналтын төв байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч тус тус олгоно.

2/

21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: 4. Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.