Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Төв Банк /Монголбанк/ -Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төв Банк /Монголбанк/ -Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төв Банк /Монголбанк/ -Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-26

1 дугаар зүйл.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай 28¹ дүгээр зүйл нэмсүгэй:

28¹ дүгээр зүйл.Монголбанкны ерөнхий менежерийн бүрэн эрх
1.

Монголбанкны ерөнхий менежер нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ Монголбанкны орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах; 2/ хуульд заасан бусад бүрэн эрх.

2 дугаар зүйл.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6/

Монголбанкны зохион байгуулалтын бүтцийг тогтоох;

3 дугаар зүйл.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын төвлөрсөн гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.