huuli-nemelt
Төв Банк /Монголбанк/ -Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөв Банк /Монголбанк/ -Ны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-26
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд дор дурдсан агуулгатай 28¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶28¹ дүгээр зүйл.Монголбанкны ерөнхий менежерийн бүрэн эрх ¶1. Монголбанкны ерөнхий менежер нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ Монголбанкны орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах; 2/ хуульд заасан бусад бүрэн эрх.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6/ Монголбанкны зохион байгуулалтын бүтцийг тогтоох;
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын төвлөрсөн гэснийг хассугай.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.