huuli-nemelt
Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГалын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-28
4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
2/¶4.6. Гал түймэртэй тэмцэх газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн
¶45.1. -д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гал түймэртэй тэмцэх байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.
12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
¶12.1. Гал түймэртэй тэмцэх газар болон аймаг, нийслэлийн хэлтэс, алба нь улсын төсвөөс санхүүжинэ.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.