Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Галын Аюулгүй Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-28

1 дугаар зүйл.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4.6., 12.1.-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

4.6.

Гал түймэртэй тэмцэх газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн

45.1.

-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гал түймэртэй тэмцэх байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

2/

12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

12.1.

Гал түймэртэй тэмцэх газар болон аймаг, нийслэлийн хэлтэс, алба нь улсын төсвөөс санхүүжинэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.