huuli-nemelt
Ус, Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУс, Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-41
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:
¶6.2. Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 9.4.-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶9.4. Улсын сүлжээний өртөө харуулыг байгуулах, төхөөрөмжлөх, татан буулгах, багаж хэрэгслээр хангах зардал болон ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 7.1.5.-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.