Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Ус, Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ус, Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ус, Цаг Уур, Орчны Хяналт Шинжилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-41

1 дугаар зүйл.

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2 дахь хэсэг нэмсүгэй:

6.2.

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 9.4.-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.4.

Улсын сүлжээний өртөө харуулыг байгуулах, төхөөрөмжлөх, татан буулгах, багаж хэрэгслээр хангах зардал болон ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

3 дугаар зүйл.

Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 7.1.5.-ыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.