huuli-nemelt
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2003-06-19, Улаанбаатар03-ne-126
6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
2/¶6.3. Засгийн газар улсын төсөвт болон төсвийн гадуур арилжааны нөхцөлтэй зээл авч ашиглах, зээлийн баталгаа гаргахыг хориглоно.
15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
3/¶15.3. Улсын төсвийн гүйцэтгэлд Улсын Их Хурал, орон нутгийн төсвийн гүйцэтгэлд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус хяналт тавина.
5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалт:
¶5.2.1. улсын төсвийн ерөнхийлөн захирагч нь Монгол Улсын Засгийн газар байна;
¶5.2.2. төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн байгууллагын хувьд төсвийн шууд захирагч байна.
Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.2-ын Зээлийг эргүүлж төлөх баталгааг гэсний өмнө Гадаад Улсын Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй гэж нэмсүгэй.