Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2003-06-19, Улаанбаатар03-ne-126

1 дугаар зүйл.
Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:1/

6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

6.3.

Засгийн газар улсын төсөвт болон төсвийн гадуур арилжааны нөхцөлтэй зээл авч ашиглах, зээлийн баталгаа гаргахыг хориглоно.

2/

15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

15.3.

Улсын төсвийн гүйцэтгэлд Улсын Их Хурал, орон нутгийн төсвийн гүйцэтгэлд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус хяналт тавина.

3/

5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалт:

5.2.1.

улсын төсвийн ерөнхийлөн захирагч нь Монгол Улсын Засгийн газар байна;

5.2.2.

төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн байгууллагын хувьд төсвийн шууд захирагч байна.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.2-ын Зээлийг эргүүлж төлөх баталгааг гэсний өмнө Гадаад Улсын Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй гэж нэмсүгэй.