huuli-nemelt
Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-06-20, Улаанбаатар03-ne-130
4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт:
2/¶4.2.9. аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах.
15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:
3/¶15.1.6. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах талаар баримтлах бодлогын үндсийг тодорхойлох, үйл ажиллагааг нь улсын хэмжээнд удирдан чиглүүлэх.
18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт:
¶18.2.11. үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулах.
Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4.2.3. гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио, цээрийн дэглэмийг сахиулахад туслах;
Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2.9, 15.1.9 дэх заалтын дугаарыг 4.2.10, 15.1.7 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.