Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2003-06-20, Улаанбаатар03-ne-130

1 дугаар зүйл.
Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2, 15.1, 18.2-т дор дурдсан заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт:

4.2.9.

аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах.

2/

15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

15.1.6.

үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах талаар баримтлах бодлогын үндсийг тодорхойлох, үйл ажиллагааг нь улсын хэмжээнд удирдан чиглүүлэх.

3/

18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт:

18.2.11.

үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулах.

2 дугаар зүйл.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.2.3.

гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио, цээрийн дэглэмийг сахиулахад туслах;

3 дугаар зүйл.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.2.9, 15.1.9 дэх заалтын дугаарыг 4.2.10, 15.1.7 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.