huuli-nemelt
Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2004-01-09, Улаанбаатар04-ne-05
5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:
2/¶5.2. Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.
7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
3/¶7.2. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараахь байдлаар хөнгөлнө:
¶7.2.1. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:
¶7.2.1.1. нийслэлд 95 хувиар;
¶7.2.1.2. аймгийн төвд 97 хувиар;
¶7.2.1.3. сумын төв, тосгонд 98 хувиар.
¶7.2.2. газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:
¶7.2.2.1. нийслэлд 30 хувиар;
¶7.2.2.2. аймгийн төвд 70 хувиар;
¶7.2.2.3. сумын төв, тосгонд 85 хувиар.
¶7.2.3. газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар.
8дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг:
4/¶8.4. Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна.
9 дүгээр зүйлийн 9.4. дэх хэсэг:
¶9.4. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тушаана.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Үл хөдлөх гэсний өмнө Газраас бусад гэж нэмсүгэй.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийг Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх гэж өөрчилсүгэй.