Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2004 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2004-01-09, Улаанбаатар04-ne-05

1 дугаар зүйл.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд дор дурдсан агуулагатай хэсэг нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:

5.2.

Иргэнд өмчүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

2/

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:

7.2.

Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараахь байдлаар хөнгөлнө:

7.2.1.

гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

7.2.1.1.

нийслэлд 95 хувиар;

7.2.1.2.

аймгийн төвд 97 хувиар;

7.2.1.3.

сумын төв, тосгонд 98 хувиар.

7.2.2.

газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

7.2.2.1.

нийслэлд 30 хувиар;

7.2.2.2.

аймгийн төвд 70 хувиар;

7.2.2.3.

сумын төв, тосгонд 85 хувиар.

7.2.3.

газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар.

3/

8дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг:

8.4.

Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна.

4/

9 дүгээр зүйлийн 9.4. дэх хэсэг:

9.4.

Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тушаана.

2 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Үл хөдлөх гэсний өмнө Газраас бусад гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчгийг Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх гэж өөрчилсүгэй.