huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2006-06-29, Улаанбаатар06-ne-42
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 14 дэх заалт нэмсүгэй:
.¶28.1.14. суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх.
Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
.¶39.7. Суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно.
Боловсролын тухай хуулийн 28.1.14 дэх заалтын дугаарыг 28.1.15 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.