Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2006 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2006-06-29, Улаанбаатар06-ne-42

1 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 14 дэх заалт нэмсүгэй:

28.1.14.

суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх.

.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

39.7.

Суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно.

.

3 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 28.1.14 дэх заалтын дугаарыг 28.1.15 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.