Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-11-30, Улаанбаатар07-ne-61

1 дугаар зүйл.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:1/

12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.

2/

15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:

Нийгмийн даатгалын төрөл

Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/

Тэтгэврийн даатгал

7.0

7.0

Тэтгэмжийн даатгал

0.5

0.5

Эрүүл мэндийн даатгал

2.0

2.0

Ажилгүйдлийн даатгал

0.5

0.5

Шимтгэлийн дүн

10.0

10.0

3/

15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.