huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2007-11-30, Улаанбаатар07-ne-61
12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
2/¶1. Нийгмийн даатгалын сан тус бүрийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.
15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
3/¶1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө:
Нийгмийн даатгалын төрөл
Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Тэтгэврийн даатгал
7.0
7.0
Тэтгэмжийн даатгал
0.5
0.5
Эрүүл мэндийн даатгал
2.0
2.0
Ажилгүйдлийн даатгал
0.5
0.5
Шимтгэлийн дүн
10.0
10.0
15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
¶5. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос 3 хүртэл хувиар ялгавартай тогтоох бөгөөд ялгавартайгаар шимтгэл төлөх ажил олгогчийн жагсаалт, шимтгэлийн хувь хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтооно.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.