Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2007 › Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2007-08-10, Улаанбаатар07-ne-46

1 дугаар зүйл.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.4.

Хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны тогтоолд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

2 дугаар зүйл.

Шүүхийн тухай хуулийн 21.1-ийн баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээ авахад шүүгч батламж, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.