huuli-nemelt
Шүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2007-08-10, Улаанбаатар07-ne-46
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶20.4. Хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны тогтоолд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
Шүүхийн тухай хуулийн 21.1-ийн баривчлах, цагдан хорих албадлагын арга хэмжээ авахад шүүгч батламж, гэснийг хассугай.
Энэ хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.