huuli-nemelt
Орон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОрон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-05-06, Улаанбаатар08-ne-25
30 дугаар зүйлийн 13 дахь хэсэг:
2/¶30.13. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно.
30 дугаар зүйлийн 20 дахь хэсэг:
¶30.20. Энэ хуулийн 30.13-д заасныг зөрчсөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг 100000-150000 төгрөгөөр торгоно.
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн “30.13-30.18” дахь хэсгийн дугаарыг 30.14- 30.19 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.