Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Орон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Орон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Орон Нутгийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-06, Улаанбаатар08-ne-25

1 дугаар зүйл.
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:1/

30 дугаар зүйлийн 13 дахь хэсэг:

30.13.

Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно.

2/

30 дугаар зүйлийн 20 дахь хэсэг:

30.20.

Энэ хуулийн 30.13-д заасныг зөрчсөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг 100000-150000 төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн “30.13-30.18” дахь хэсгийн дугаарыг 30.14- 30.19 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.