huuli-nemelt
Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2008-05-22, Улаанбаатар08-ne-48
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶6.5. Энэ хуулийн 6.1.1-д заасан хөрөнгийг мөнгөн болон гурил, улаан буудай, бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулж болох бөгөөд Засгийн газар энэ тухай саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн Сангийн гэсний дараа мөнгөн гэж нэмсүгэй.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.