Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2008-05-22, Улаанбаатар08-ne-48

1 дугаар зүйл.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.5 дахь хэсэг нэмсүгэй:

6.5.

Энэ хуулийн 6.1.1-д заасан хөрөнгийг мөнгөн болон гурил, улаан буудай, бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулж болох бөгөөд Засгийн газар энэ тухай саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.

2 дугаар зүйл.

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн Сангийн гэсний дараа мөнгөн гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.