huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2008-05-22, Улаанбаатар08-ne-50
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.3, 11.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶11.3. Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээний 0-10 хувиар ногдуулна.
¶11.4. Импортлосон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 11.3-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.