Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2008-05-22, Улаанбаатар08-ne-50

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 11.3, 11.4 дэх хэсэг нэмсүгэй:

11.3.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээний 0-10 хувиар ногдуулна.

11.4.

Импортлосон болон үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 11.3-т заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.