huuli-nemelt
Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвтотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2011-10-06, Улаанбаатар11-ne-102
Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 61.1.5 дахь заалт нэмсүгэй:
¶61.1.5. тээврийн хэрэгслийн өмчлөгчийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;
Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.5 дахь заалтын дугаарыг 61.1.6 гэж өөрчилсүгэй.
Автотээврийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.