Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2011-10-06, Улаанбаатар11-ne-102

1 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 61.1.5 дахь заалт нэмсүгэй:

61.1.5.

тээврийн хэрэгслийн өмчлөгчийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;

2 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.5 дахь заалтын дугаарыг 61.1.6 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Автотээврийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.