huuli-nemelt
Хуульч Сонгон Шалгаруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульч Сонгон Шалгаруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2011-02-10, Улаанбаатар11-ne-57
Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, 13.3.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶13.3.1. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
.¶13.3.2. эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын Нотариатын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6 гэснийг Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.6 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.