Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Хуульч Сонгон Шалгаруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуульч Сонгон Шалгаруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуульч Сонгон Шалгаруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-57

1 дугаар зүйл.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, 13.3.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13.3.1.

Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

13.3.2.

эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

.

2 дугаар зүйл.

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын Нотариатын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6 гэснийг Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.6 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.