Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2011 › Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2011-02-10, Улаанбаатар11-ne-58

1 дугаар зүйл.

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.3.1.

иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.