huuli-nemelt
Жижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЖижиг, Дунд Үйлдвэрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2011-02-10, Улаанбаатар11-ne-58
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
.¶6.3.1. иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.