Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-10-25, Улаанбаатар12-ne-148

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 гэснийг тус бүр 0.8 гэж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 гэснийг тус бүр 0.2 гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.