huuli-nemelt
Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-10-25, Улаанбаатар12-ne-148
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 гэснийг тус бүр 0.8 гэж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 0.5 гэснийг тус бүр 0.2 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.