huuli-nemelt
Авлигын Эсрэг Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвлигын Эсрэг Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-05-18, Улаанбаатар12-ne-60
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.6 дахь заалт нэмсүгэй:
¶4.1.6. энэ хуулийн 10.1-д заасан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтан.
13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг:
2/¶13.4. Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.
19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг:
¶19.1. Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно.
Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 18–ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.