Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Авлигын Эсрэг Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авлигын Эсрэг Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Авлигын Эсрэг Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-05-18, Улаанбаатар12-ne-60

1 дугаар зүйл.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

4.1.6.

энэ хуулийн 10.1-д заасан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтан.

2 дугаар зүйл.
Авлигын эсрэг хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг:

13.4.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.

2/

19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг:

19.1.

Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно.

3 дугаар зүйл.

Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 18–ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.