Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2012-05-22, Улаанбаатар12-ne-83

1 дугаар зүйл.
Хөдөлмөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг:

125.2.

Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно.

2/

127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг:

127.2.

Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг энэ хуулийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэгдсэн байх нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй.

3/

129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэг:

129.4.

Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.