huuli-nemelt
Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2012-05-22, Улаанбаатар12-ne-83
125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг:
2/¶125.2. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно.
127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг:
3/¶127.2. Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг энэ хуулийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэгдсэн байх нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй.
129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэг:
¶129.4. Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна.
Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.