huuli-nemelt
Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2012-08-17, Улаанбаатар12-ne-95
Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.1.12-6.1.16 дахь заалт нэмсүгэй:
¶6.1.12. эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх;
¶6.1.13. эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
¶6.1.14. эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
¶6.1.15. уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийн талаар судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах;
¶6.1.16. эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах.
Эрчим хүчний тухай хуулийн 61 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.