Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2012-08-17, Улаанбаатар12-ne-95

1 дугаар зүйл.

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.1.12-6.1.16 дахь заалт нэмсүгэй:

6.1.12.

эрчим хүч, түүний нөөцийг ашиглах, импортлох, экспортлох, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барих талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх;

6.1.13.

эрчим хүчний салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.14.

эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;

6.1.15.

уламжлалт бус эрчим хүчний эх үүсвэрийн талаар судалгаа хийх, шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах;

6.1.16.

эрчим хүчний алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаар санал боловсруулах.

2 дугаар зүйл.

Эрчим хүчний тухай хуулийн 61 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.