huuli-nemelt
Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2012-09-07, Улаанбаатар12-ne-126
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶47.3.5. энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.12 дахь заалт, 61 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 61.1, 61.3, 61.4 дэх хэсгийн даргад гэснийг гишүүнд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.